Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Хайнан телевизийн “Улс орны онцлог бүтээгдэхүүн” нэвтрүүлэгт оролцов.

Хайнан телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улс орны онцлог бүтээгдэхүүн” цуврал нэвтрүүлгийн Хаврын баярт зориулсан дугаарт Элчин сайд Т.Бадрал оролцож, түүх, зан заншил, өвөрмөц бараа бүтээгдэхүүний талаар танилцууллаа. 

Хайнан мужийг худалдааны чөлөөт бүс болгосонтой холбогдуулан олон улсын худалдааг дэмжиж, дэлхийн улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой энэхүү цуврал нэвтрүүлэгт 13 улсын Элчин сайд оролцоод байна.

Хятад улс даяар хаврын баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд тус нэвтрүүлгээр өөрийн улсын ноолууран ба махан бүтээгдэхүүн, чацаргана, эко цай зэрэг бүтээгдэхүүнийг алдартай дуучин, хөтлөгч нартай хамтран сурталчилсан нь цахим худалдааны сүлжээгээр дамжуулан дээрх бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нэвтрүүлэх анхны алхам болов.

 

Санал хүсэл