Монгол улсын аж ахуйн нэгжүүд Хятадын олон улсын импортын VII экспо-д оролцож байна.
Энэ жил Говь, Байгаль кашмер, Хушхан зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж тус үзэсгэлэнд оролцож байна. Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох “Mining week-MinePro 2025” арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулахаар “Эрдэнэс Монгол нэгдэл”, “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна.