Үйлчилгээний эдийн засгийн олон улсын үзэсгэлэн экспо нээгдлээ.

2024 оны 9-р сарын 12-ны өдөр Олон улсын үйлчилгээний эдийн засгийн нэгдсэн хурлаар тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нээгдлээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ин Ли уншиж танилцууллаа. Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд дарга Дин Шүешиан оролцож, үндсэн илтгэлийг тавьлаа. Тэрээр илтгэлдээ Засгийн газрын зүгээс тус үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, үйлчилгээний эдийн засгийг гадагш нь чиглүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж байгааг дурьдаад Хятад улс үйлчилгээний эдийн засгийн чиглэлээр бүх талтай хамтран нээлттэй ажиллаж, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэлээ.  

Мөн Гүржийн Шадар сайд Давидашвили болон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал нар биеэр оролцож үг хэлсэн бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Колеман цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус хуралд Хятадын төрийн байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар, гадаадын улс орнуудын төлөөлөл зэрэг нийтдээ  800 гаруй хүн оролцлоо,  

Санал хүсэл