Хятад улс нам өндрийн агаарын орон зайг чөлөөлөх туршилтийг хийж байна.
8 дугаар сарын 18-ны өдрийн 8.30 цагт Куншан хотын нисэх буудлаас 2 зорчигчтой нисдэг тэрэг хөөрч, 200м өндөрт 180км/ц хурдтайгаар 28 минут нислэг үйлдэж, 8.58 цагт Шанхай Пудун нисэх онгоцны буудалд буусан нислэгийг үйлдсэн байна. Энэхүү нислэг нь иргэний агаарын тээвэрлэлтийн зорилготой чартер нислэг болсон байна.
Энэ нь БНХАУ-ын муж хоорондын анхны нам өндрийн зорчигч тээврийн зам буюу Жянсу хотын Куньшань хотын терминал болон Шанхайн Пудун олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон нисдэг тэрэгний зорчигч тээврийн маршрут албан ёсоор нээгдэж байгаа юм. Анхны нислэгийн зорчигч хатагтай Ю "Би Шанхай явахаар төлөвлөж байсан. Өнөөдрийн анхны нислэгийн захиалгаа өгөх боломжтойг мэдээд утсаар яриад захиалга өгсөн. Куньшань хот Шанхайн автомашинаар явахад 1.5-2 цаг зарцуулдаг, нисдэг тэргээр явахад тохиромжтой." юм гэж ярьжээ.
Цаашид Сужоу, Үши, Ханжоу зэрэг ойр орчмын бусад чухал хотууд руу чиглэсэн маршрутын сүлжээгээ өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа ба зорчигчдод илүү аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхийн тулд аялал жуулчлалын гол газрууд, хотуудыг холбосон тусгай маршрут нээхээр төлөвлөж байна. Жишээлбэл: Куншан-Шанхай Диснейн багц гэх мэт. Одоогоор маркетингийн шатанд байгаа тул энэхүү "агаарын такси"-ны нэг талын нислэгийн үнийг 1600 юань/хүн, 1800 юань байхаар тогтоожээ. Пудун нисэх онгоцны буудалд нисдэг тэрэг газардсаны дараа нисэх онгоцны буудалд "нэг хүнд нэг үйлчлэгч" гэсэн тусгай үйлчилгээ үзүүлж, нисэх онгоцны буудлын газар холболтын хугацааг 1 цагийн дотор зохион байгуулж байна.