Үйлчилгээний эдийн засгийн үзэсгэлэн экспо зохион байгуулагдана

2024 оны 9-р сарын 12-16-ны өдрүүдэд Бээжин хотод Үйлчилгээний эдийн засгийн олон улсын экспо “Дэлхий дахины үйлчилгээ Хамтын хөгжил дэвшил” сэдвийн хүрээнд Шуган үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагдана.Энэ удаагийн үзэсгэлэн нь Аялал жуулчлал, Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Инженерингийн зөвлөгөө, Харилцаа холбоо, Санхүү эдийн засаг, Хангамжийн үйлчилгээ, Орчны үйлчилгээний бие даасан үзэсгэлэнгүүд гарна.

Мөн нийтлэг болон тусгайлсан сэдвүүдээр форум, хэлэлцүүлэг явагдаж, хамтын ажиллагааг дэмжих, суртачилгааны олон арга хэмжээнүүд зохиогдоно. Forum on Urban-Rural Development at the China International Fair for Trade in Services 2024, The 6th China Financial Technology Forum, The 8th China Forum on Standardization of Trade in Services, International GeographicalIndication Brand Distributior Service Conference (GIDS) зэрэг сонирхолтой хурал зөвлөгөөн болохоор байна.

Холбоо барих хаяг: service@ciftis.org.cn

Санал хүсэл