Торгоны замын хөрөнгө оруулалт-III: Алт болон нүүрсний төсөл танилцуулах хурал боллоо
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газар, Хятадын уул уурхайн ассосиаци, Тригтек ХХК хамтран 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Торгоны замын хөрөнгө оруулалт-III: Алт болон нүүрсний төсөл танилцуулах хурал”-ыг Бээжин хотноо зохион байгуулав.
Тус хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Хятадын уул уурхайн ассосиацийн Нарийн бичгийн дарга Чө Чанбө үг хэлж, Монголын Уул уурхайн үндэсний ассосоацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа цахимаар тус тус оролцов.
Энэ удаагийн хуралд хятадын талын 28 аж ахуйн нэгж байгууллагын 52 хүн, монголын талаас 9 компаний 19 төлөөлөл оролцож, алтны үндсэн болон шороон орд, нүүрсний уурхайн нийт 10 гаруй төсөл хөтөлбөрийг танилцуулав.