Хятадын жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил сайжирч, цохилтыг даах чадвартай болж байна.
Аж үйлдвэрлэл, мэдээлэл технологийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс 50 хотод байгаа нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 56%-ийг хамруулсан судалгаа хийж, зах зээл, хууль, санхүүжилт, инноваци, бодлогын дэмжлэг гэсэн таван чиглэлээр дүнг нь танилцуулсан байна. Жижиг дунд үйлдвэрлэл нь тоо ба чанарын хувьд чадавхижиж сайжирсан байна гэж дүгнэжээ.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт ээлтэй бодлого хэрэгжүүлж байгаа нь тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлжээ. 2022 онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих үндэсний хэмжээний 40, орон нутгийн 270 бодлогын баримт гарсан байна. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгч нарын 85 хувь нь татвар, төрөл бүрийн төлбөр хураамжийн хөнгөлөлтийг мэдэж, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Дэмжих төвүүдийг мужийн (94%), дүүргийн (42%) болон цахим (40 хот) хэлбэрээр байгуулан ажиллуулжээ. 2023 он гэхэд 1700 орчим аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд гарч А түвшинд орж чаджээ. Энэ нь нийт хөрөнгийн зах зээл дээр байгаа энэ төрлийн компаниудын 30 хувь нь болж байна.
Эдгээр үйлдвэрлэл эрхлэгч нар нь эрдэм шинжилгээ судалгааг эрчимтэй хөгжүүлж, инноваци нэвтрүүлж ажилладаг. Хятад улсын судалгаа, шинжилгээний эрчмийн түвшин 2,54 хувь байхад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарынх 2,68 хувь байна. Судалгаанд хамрагдсан хотуудын 7338 “жижиг мангасууд” инноваци, судалгаа шинжилгээг хөгжүүлэн томорч чадсан бөгөөд тэд үндэсний хэмжээний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 хувь нь болж байна.