Хотын төмөр замын технологийн сүүлийн үеийн дэвшлүүдийг дэлгэн үзүүлж байна.
6-р сарын 13-15-ны өдрүүдэд Жаньсу мужийн Наньжин хотод хүн ам төвлөрсөн хот, суурин газрын нийтийн тээврийн салбарын шинэ технологийн бүтээгдэхүүний үзэсгэлэн амжилттай боллоо. Тус үзэсгэлэнд Хятадын 500 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
Шинэ технологи дэлгэрүүлэх, ногоон болон ухаалаг, үйлдвэрлэлийн байгууламж, аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулгыг хийжээ. Тухайлбал, 160км/цаг хурдтай С загварын хотын галт тэрэг, нэг шугам дээр явдаг Монорэйл 300 загвар, 3D ухаалаг дүрсээр таних шалган нэвтрүүлэх киоск зэрэг төслүүд нь оролцогчдын анхаарлыг их татсан байна.