BYD блокбастер технологийн шинэ загварын машин гаргалаа
BYD 5 дугаар сарын 28-ны өдөр тав дахь үеийн DM технологийн нээлт болон Qin L DM-i болон Seal 06 DM-i загварын нээлтийг зохион байгуулав. Хэвлэлийн бага хурал дээр BYD хамгийн сүүлийн үеийн хосломол технологи болох тав дахь үеийн DM-i хосломол хөдөлгүүрийн системийг танилцуулав.
Тус компаний ТУЗ-ийн дарга Ван Чуанфу хэлэхдээ, энэ систем нь хөдөлгүүрийн дулааны үр ашгийг 46.06%, эрчим хүчний алдагдалтай үед түлшний зарцуулалтыг 100 км тутамд 2.9 литр болгож, нийт аялах хэмжээг 2100 км-т хүргэх боломжтой гэжээ.
Дээрх дээрх хосломол хөдөлгүүрийн технологиор тоноглогдсон Qin L DM- болон Seal 06 DM загваруудыг албан ёсоор танилцууллаа. Энэ хоёр загвар нь 99,800 юаниас 139,800 юань хүртэлх үнэтэй байх юм байна.