Хятадын автомашины хамгийн үнэ цэнэтэй 10 брэнд
Их Британийн брэндийн үнэлгээний "Brand Finance" агентлагаас энэ оны гуравдугаар сард “Хамгийн үнэ цэнтэй 100 топ автомашины брэнд 2024” жагсаалтыг гаргалаа. Тус жагсаалтад Хятад улсын 22 автомашины брэнд оржээ. BYD брэнд нь жагсаалтын 11-р байранд орсон нь 2022 оноос 9 байраар, Чан ан Авто брэнд нь 44-р байранд орж, 2022 оноос 20 байраар тус тус урагшилсан байна.
Хятадын авто машины салбар хөгжлийн шинэ эрин үед ирсэн ба Япон улсыг давж, 2023 онд авто машины салбарт дэлхийн хамгийн том экспортлогчоор тодорсоноор Хятадын энэ салбар маш эрчтэй хөгжиж байна. Учир нь цахилгаан тээврийн хэрэгслийг дэлхий даяар хүчтэй сонирхож байгаа нь цаашид экспортыг тэргүүлэхэд түлхэц болж байна. Хятадын топ брэнд BYD нь 2023 оны 4-р улиралд цахилгаан машины салбарт Теслагийн үйлдвэрлэлийг давсан бөгөөд түүний үнэ цэн өмнөх оныхоос 20 хувиар нэмэгдэж 12.1 тэрбум ам долларт хүрчээ.
Судалгаанаас үзэхэд 22 брэндийн 19 нь өөрсдийн брэндийн чадавхийг сайжруулсан байна. Тухайлбал, Geely брэнд нь судалгаа хөгжүүлэлтэндээ хөрөнгө оруулалт хийж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг сайжруулан брэндийн чадавхиа нэмэгдүүлж чаджээ.
Топ 10 брэндүүд
Хятадын жагсаалтын зэрэглэл |
Брэнд |
Дэлхийн жагсаалтын зэрэглэл |
1 |
BYD A SEAL model electric sedan |
11 |
2 |
Great Wall Motor's Haval brand |
30 |
3 |
Geely |
36 |
4 |
Changan Auto |
44 |
5 |
Nio |
46 |
6 |
Li Auto |
47 |
7 |
BYD Han |
51 |
8 |
BYD Song |
54 |
9 |
Great Wall Motors |
56 |
10 |
FAW Jiefang |
62 |