Хоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс 0.7% өсөж, үйлдвэрлэлийн үнийн индекс 2.7% буурчээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр инфляцийн гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс нэгдүгээр сард 0.8 хувиар буурсан бол хоёрдугаар сард 0.7 хувиар өссөн байна. Хүнс, эрчим хүчний үнийг оруулалгүй тооцсон хэрэглээний үнийн суурь индекс нь өмнөх оныхоос 1.2 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2022 оны 2-р сараас хойшхи хамгийн өндөр өсөлт болсон гэж Үндэсний статистикийн хороо үзжээ.
Хуачуанг үнэт цаасны байгууллагын ерөнхий мэргэжилтэн Жан Юу нь хоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс өснө гэж таамаглал дэвшүүлж байсан. Энэ нь хаврын баярын үеэр хэрэглээ нэмэгдэхээс гадна олон улсын нефтийн үнийн өөрчлөлтөөс үүдсэн шахалтаас дотоодын түлшний үнэ нэмэгдэхтэй холбоотой гэжээ.
Аж үйлдвэрийн салбар нь хоёрдугаар сард зогсонги байдалд ордог уламжлалтайн дээр хаврын баяр болсон нь үйлдвэрлэлийг сааруулжээ. Иймээс үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) 0.2 хувиар багассан нь өмнөх сарын уналтыг дэмжсэн байна. Энэ үзүүлэлтийн жилийн өөрчлөлт нь 2.7 хувийн бууралт байгаа нь уналтын хүрээ өргөжиж байгааг илэрхийлж байна гэж Үндэсний статистикийн хороо үзжээ.