БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ажлын товч тайлан
XIV БХАТИХ-ын 2 дахь удаагийн хурал 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 9 цагт Ардын их хурлын танхимд эхэлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян засгийн газрын тайланг танилцуулав. Засгийн газрын тайлангийн товч хураангуй:
2023 онд хийсэн ажлын тойм
1. ДНБ 5.2%-иар өссөн
2. Үр тарианы гарц 695.0 тэрбум кг
3. Хотуудад шинээр 12.4 сая ажлын байр бий болсон
4. Жилийн татварын урамшууллын хэмжээ 2.2 их наяд юанийг давсан
5. Цахилгаан автомашины үйлдвэрлэл болон борлуулалт дэлхийн нийт зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байна
6. Цахилгаан автомашин, лити батерей, нарны сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспорт 30%-иар өссөн.
Энэ онд хүрэх үндсэн зорилтууд
1. ДНБ-ий өсөлт 5% орчим
2. Хотуудад шинээр 12 сая гаруй ажлын байр бий болгох
3. Хэрэглээний үнийн индекс 3%-иар өсөх
4. Үр тарианы гарцыг 650.0 гаруй тэрбум кг-д хүргэх
5. ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 2.5%-иар бууруулна
Энэ онд хэрэгжүүлэх гол ажлууд
Санхүү: Төсвийн алдагдлын хэмжээг 3% байхаар төлөвлөсөн. Улсын нэгдсэн төсвийн зарлага өмнөх оныхоос 1.1 их наяд юаниар нэмэгдсэн
Засгийн газрын хөрөнгө оруулалт: Орон нутгийн засгийн газраас 3.9 их наяд юанийн тусгай бондыг гаргана. Төсвийн хөрөнгө оруулалтыг 700 тэрбум юань байхаар төлөвлөсөн
Засгийн газрын тусгай бонд: Энэ жилээс эхлэн хэдэн жил дараалан урт хугацаатай Засгийн газрын тусгай бонд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ялангуяа үндэсний хэмжээний томоохон стратегийг хэрэгжүүлэх, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх үндсэн чиглэлүүдэд зориулж, энэ онд 1 их наяд юанийн бондыг гаргана.
Ирээдүйн үйлдвэрлэл: квант технологи, амьдралын шинжлэх ухаан зэрэг салбарт шинэ үүд нээнэ
Дижитал эдийн засаг: "хиймэл оюун ухаан+үйл ажиллагаа”
Хэрэглээ: Хуучин өргөн хэрэглээний барааг шинэ бүтээгдэхүүнээр солихыг дэмжих, цахилгаан автомашин, цахилгаан бараа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх
Орон сууц: Төрийн хямд үнэтэй орон сууцны барилга, хангамжийг нэмэгдүүлж, арилжааны орон сууцны холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоно
Хөдөлмөр эрхлэлт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн баталгаагаар хангах арга хэмжээг ангилж, сайжруулах
Хөдөөгийн хөгжил: Гурван гол нэрийн үр тарианы үйлдвэрлэлийн өртөг, орлогын даатгалын бодлогыг хэрэгжүүлнэ. Цэнэглэх байгууламж, хүйтэн хэлхээний логистик, хүргэлт, түгээлтийн дэд бүтцийг сайжруулна
Хотжилт: Хотыг шинэчлэх ажлыг тууштай хэрэгжүүлнэ. Хуучин хотхон, хорооллуудад цахилгаан шат суурилуулах, авто зогсоол байгуулах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ
Боловсрол: Суурь боловсролын чанарыг сайжруулах ажлыг хэрэгжүүлж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ
Эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн даатгалын нэг хүнд ногдох санхүүгийн татаасын хэмжээг 30 юаниар нэмэгдүүлнэ
Нийгмийн хамгаалал: Хот, хөдөөгийн иргэдийн сарын суурь тэтгэврийн доод хэмжээг 20 юаниар нэмэгдүүлж, тэтгэвэр авагчдын суурь тэтгэврийг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ. Хувь хүний нийгмийн даатгал төлөх тогтолцоог улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний нийлүүлэлтийг олон сувгаар нэмэгдүүлнэ
Нээлттэй байдал: Үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг арилгаж, харилцаа холбоо, эмнэлгийн болон бусад үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэх бодлогын хязгаарлалтыг сулруулна. Гадаадын иргэдийн Хятадад ажиллах, суралцах, аялах бодлогыг хөнгөвчилнө.
Байгаль орчин хамгаалах: Ногоон хөгжлийг дэмжих төсөв, татвар, санхүү, хөрөнгө оруулалт, үнийн бодлого болон холбогдох зах зээлийн механизмыг сайжруулна.