Асуулт, хариулт

БНХАУ-ын зах зээл рүү бүтээгдэхүүн импорт хийж, зах зээлд гаргахад зөвлөх үйлчилгээ хаанаас авах вэ?
Монголын үйлдвэрлэгч нарын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын худалдааны шаардлагад нийцүүлэн, албан ёсоор зах зээлд таниулахад дэмжлэг үзүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг. Тухайлбал, SHANGHAI SHINE TRADING CO.,LTD нь архи, хүнс, ноос, ноолууран болон гоо сайхны бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд таниулах үйлчилгээг амжилттай хийсэн байна. Холбоо барих хаяг. SHANGHAI SHINE TRADING CO.,LTD Wechat: bubabat Email: contact@mn2cn.com
БНХАУ-д зохион байгуулагдаж буй экспо, үзэсгэлэнгийн тухай мэдээлэл өгнө үү?
2023 оны 1-6 сард БНХАУ-д зохион байгуулагдах экспо, үзэсгэлэнгийн тухай мэдээлэл
БНХАУ-ын зах зээлд хэрхэн нэвтрэх вэ?

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын (ГЕГ) 2021 оны 248 тоот тушаалаар Хилийн чанадад импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бүртгэх тухай журмыг, 249 тоот тушаалаар Импорт, экспортын хүнсний аюулгүй байдлын удирдлагын арга хэмжээ журмыг тус тас баталж, 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Дээрх журам хэрэгжиж эхэлснээр БНХАУ-д экспортлох дараах хүнсний бүтээгдэхүүнийг тус улсын ГЕГ-ын цахим системд (singlewindow.cn) бүртгүүлж, холбогдох зөвшөөрлийн авсны дараа экспортолно. Үүнд: мах, махан бүтээгдэхүүн; хиам, зайдас; загас болон усны бүтээгдэхүүн; сүү, сүүн бүтээгдэхүүн; шувуун үүр, шувууны үүрээр хийсэн бүтээгдэхүүн; зөгийн бал, зөгийн бүтээгдэхүүн; өндөг; хүнсний тос; дүүргэлттэй паста; хүнсний үр тариа; тээрэмдсэн үр тариа, соёолж; самар; хатаасан жимс; Дээрх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж экспортлогч улсын эрх бүхий байгууллага буюу ХХААХҮЯ-ны холбогдох газарт хүсэлт өгнө. ХХААХҮЯ-наас аж ахуйн нэгжийг цахим системд бүртгүүлж, аж ахуйн нэгжид хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үг үүсгэж өгнө. Аж ахуйн нэгж https://cifer.singlewindow.cn нэвтэрч шаардлагатай бичиг баримтыг мэдүүлнэ.

БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан холимог болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины хаягдал эд анги, тос зэргийг гуравдагч оронд экспортлох боломжтой юу?

БНХАУ-ын Улсын аюултай хог хаягдлын жагсаалт /2021 онд шинэчилсэн, Автомашиныг устгалд оруулж, задалдаг аж ахуйн нэгжийн бохирдлыг хянах техникийн зохицуулалт /HJ348-2022/ зэрэг баримт бичгийн дагуу холимог болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины хар тугалган хаягдал батарей, тос, яндангийн шүүлтүүр, катализатор болон бусад эд анги аюултай хог хаягдал тул БНХАУ-ын байгаль орчныг хатуу хог хаягдлаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, хянах тухай хуулийн 89 дүгээр зүйлд аюултай хог хаягдлыг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг хориглоно гэж заасан байна.

БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан малын гаралтай бүтээгдэхүүнийг бусад оронд экспортлох боломжтой юу?

Боломжтой. Дамжин өнгөрөх тээвэр хийхэд хорио цээрийн тусгай нөхцөл шаардагдахгүй.

Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлож болох уу?

Болно. Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Протоколыг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн эрүүл ахуйн гэрчилгээг харилцан тохиролцсон болно. Протоколын зургаадугаар заалтын дагуу манай талын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж Хилийн чанадад импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бүртгэх журмын дагуу бүртгэлийг хийлгэж, холбогдох зөвшөөрлийг авна.

Санал хүсэл